Үйлчилгээний нөхцөл

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Та Datamon.mn цахим хуудасны хэрэглэгч болохоос өмнө урьдчилж тус үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр үйлчилгээ авах эрх үүснэ. Хэрвээ дурдсан нөхцөлүүдийг зөвшөөрөхгүй бол цахим хуудаст хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон SICA ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ юм. Гэрээ нь Datamon.mn цахим хуудаст төрөл бүрийн хөдөлгөөнт хэрэгсэл, бусад төхөөрөмж ашиглан үйлчлүүлэх, контент худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад ашиглагдана.
  3. Datamon.mn цахим хуудас нь зөвхөн цахим хэлбэрийн үйлчилгээ үзүүлэх, байнгын ажиллагаатай платформ байна.
  4. “Datamon.mn цахим хуудас” худалдааны тэмдэгт нь SICA ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү платформын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
  5. SICA ХХК нь “Datamon.mn цахим хуудас”-ын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт өөрчлөлт, шинэчлэлтийг хийх эрхтэй. Өөрчлөлт хийх тухай бүрд мэдэгдлийг хэрэглэгчийн и-мэйл хаяг болон цахим хуудсаар дамжуулан хүргэнэ.

БҮРТГЭЛ

  1. Datamon.mn цахим хуудасны хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “Datamon.mn цахим хуудасны хэрэглэгч” болон бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
  2. Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн бусдад алдахгүй байх үүргийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
  3. Таны хувийн мэдээллийг Datamon.mn цахим хуудасны үйлчилгээг хүртээмжтэй, бүрэн үзүүлэхийн тулд ашиглах ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг устгана.
  4. Хэрэв та Facebook болон Google платформыг ашиглан өөрийн хаягаар Datamon.mn цахим хуудасны хэрэглэгч болохыг сонгосон тохиолдолд хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг /таны нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс зэрэг/-ийг цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
  5. Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook-ийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Энэ үйлдлийг ашигласнаар хэрэглэгч нь Facebook профайлаас Datamon.mn цахим хуудас руу мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож буй хэрэг юм.
  6. Нэг худалдан авагч зөвхөн нэг л мэйл хаягаар эсвэл Facebook-ээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан мэйл хаяг, Facebook нь дахин өөр хэрэглэгчид ашиглагдахгүй.
  7. Шинээр бүртгүүлж Datamon.mn цахим хуудасны хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэл үүссэнээр хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх хадгалагдах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй болно.
  8. Бид таны оруулсан өгөгдөл, хэрэглээний түүхийн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, гүйцэтгэхдээ ашиглана. Мөн хууль сахиулах байгууллагын албан ёсны шаардлагыг биелүүлэхдээ зөвшөөрөлгүй ашиглаж болно.

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

  1. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон Нууцлал, хамгаалалтын бодлоготой танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
  2. Хэрэглэгч худалдаж авсан болон түрээслэсэн судалгааны тайлантай холбоотой зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг зөрчихгүй байх үүрэгтэй.
  3. Хэрэглэгч худалдан авсан болон түрээслэсэн судалгааны тайланг өөр бусад баримт бичиг дээр ашиглаж байгаа тохиолдолд судалгааны эх үүсвэр, зохиогчийг заавал дурдана.
  4. Хэрэглэгч худалдан авсан болон түрээслэсэн судалгааны тайлантай холбоотой санал хүсэлт тавих, тодруулга хийх бүрэн эрхтэй.
  5. Хэрвээ хэрэглэгч байгууллага төлөөлөн судалгааны тайланг ашиглаж байгаа бол тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх ба энэ түвшний эрх мэдэлтэй хэмээн тооцогдоно. Энэ нөхцөлд таны хүсэлт, үйл ажиллагаа бүрэн байгууллагын нэрийн өмнөөс явах юм.
  6. Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах нь хэрэглэгчийн үүрэг байна.
  7. Өөрийн нууц үгээ өөрчлөх, шинэчлэх нь хэрэглэгчийн хариуцлага байна.
  8. Өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
  9. Хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн компьютерын сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, үйлчилгээнд саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
  10. Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдлыг үйлчилгээ үзүүлэгчид гаргана.

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

  1. Үйлчилгээ үзүүлэгч нь Datamon.mn платформын системийн арчилгаа, аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
  2. Үйлчилгээ үзүүлэгч нь 24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  3. Үйлчилгээ үзүүлэгч болон судлаач нь хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд зөвхөн үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх, мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.
  4. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд хэрэглэгчийн и-мэйл хаяг болон цахим хуудсаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.
  5. Техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлт хийсэнтэй холбоотой хэрэглэгчийн мэдээлэл өөрчлөгдсөн, устсан тохиолдолд хариуцлагыг үйлчилгээ үзүүлэгч хүлээнэ.
  6. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

ЗОХИОГЧИЙН ЭРХ: ОЮУНЫ ӨМЧИЙН АСУУДАЛ

  1. Бид хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлснээр аливаа судалгааны тайланг хэсгийг өөрчлөх, бүтээгдэхүүний мэдээллийг ашиглах, нийтлэх, дамжуулах, үзүүлэх, хэсэгчлэн авч өөр бүтээл гаргах, арилжааны зорилгоор ашиглах, гуравдагч этгээдэд дамжуулж болох зөвшөөрлийг олгоогүй болно.
  2. Хэрэглэгч нь тухайн судалгааны тайланг Datamon.mn цахим хуудасны үйлчилгээгээр дамжуулан өмчлөх эрхгүй бөгөөд Datamon.mn цахим хуудас доторх аливаа судалгааны тайланг өөрчлөх, хуулбарлах, тараах болон худалдахыг хатуу хориглоно.

ТӨЛБӨР ТООЦОО

  1. Datamon.mn цахим хуудаснаас  түрээслэсэн судалгааны тайлан нь хугацаанаас  хамааран үнэ нь өөрчлөгдөнө.
  2. Datamon.mn цахим хуудас нь “Түрээслэх” болон “Худалдаж авах” төрөлд хамаарах судалгааны тайланг судлаачийн тогтоосон үнээр хэрэглэгчид хүргэнэ.
  3. Хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг онлайнаар төлнө.

АСУУДАЛ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

  1. Хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг information@sica.mn и-мэйл хаяг, 7012-6009 утас болон цахим хуудсаар хүлээн авна.
  2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
  3. Хэрэглэгч болон Datamon.mn цахим хуудасны хооронд үүсэх аливаа харилцааг эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
  4. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, хууль бусаар ашигласан, Datamon.mn цахим хуудасны үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал эрхийг цуцлах, учирсан аливаа хохирлыг хариуцах ёстой.

БУЦААЛТ

  1. Datamon.mn цахим хуудсанд хийгдсэн бүх худалдан авалт, төлөлт эцсийнх бөгөөд гүйлгээ хийгдсэн тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.
  2. Datamon.mn цахим хуудсанд онлайн үйлчилгээ ашиглан худалдан авалт хийх явцад алдаа гарвал хариуцлагыг тухайн банк хүлээнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТ

  1. SICA ХХК “Datamon.mn цахим хуудас”-ын үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Аливаа өөрчлөлт нь цахим хуудаст нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Мэдэгдлийг хэрэглэгчийн и-мэйл хаяг болон цахим хуудсаар дамжуулан мэдэгдэнэ. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.