Datamon.mn цахим хуудасны үйлчилгээ нь дараах нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд энэхүү мэдээлэл нууцлал, хамгаалалтын бодлогыг баримтална. Хэрвээ та байгууллага төлөөлөн Datamon.mn-н бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байгаа бол тухайн байгууллагыг бүрэн төлөөлөх ба энэ түвшний эрх мэдэлтэй хэмээн тооцогдоно. Энэ нөхцөлд таны санал хүсэлт, үйл ажиллагаа нь бүрэн байгууллагын нэрийн өмнөөс явах юм.
Хэрэглэгч өөрийн мэдээллээ эзэмшинэ
Үйлчилгээ үзүүлэгч болон судлаач нь хэрэглэгчийн өгсөн мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо хийх, мэдээлэл хүргэх зорилгоор ашиглана.
Хэрэглэгчийн мэдээлэл интернетээр аюулгүй илгээгдэнэ
Хэрэглэгч аль нэг орноос оруулж, хадгалсан мэдээлэл рүү өөр нэг орноос хандахад мэдээлэл нэг орноос нөгөө орон (дундын дайран өнгөрч буй орнууд) руу интернетээр дамжиж байгааг хүлээн зөвшөөрөх, ойлгох хэрэгтэй. Хэрэглэгч болон сервер компьютерийн хооронд дамжигдах бүх мэдээллийг нууцлалын шифрлэн илгээдэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн оруулсан мэдээлэл тусгай түлхүүр үгээр шифрлэгдэн дамжигдаж өгөгдлийн санд хадгалагдана.
Хэрэглэгчийн мэдээллийг хадгалж хамгаална
Хэрэглэгчийн мэдээллийг өгөгдөл хадгалах төв дэх үйлчилгээ үзүүлэгчийн сервер компьютерт хадгална. Сервер компьютерт хандалт хийсэн бүх оролдлогууд бүртгэгдэнэ.
Та өөрийн мэдээлэлд хэзээ ч хандах боломжтой
Үйлчилгээ үзүүлэгч нь системийн шинэчлэлт, техникийн өргөтгөл хийхээр мэдэгдсэн хугацаанд сервер компьютерт хандах хэрэглэгчийн хандалтыг түр хязгаарлана. Дээрхээс бусад тохиолдолд та өөрийн мэдээлэл, судалгааны тайлан руу хэзээ ч хандах боломжтой.
Цахим хуудасны хэрэглээг хянана
Үйлчилгээ үзүүлэгч нь Datamon.mn цахим хуудасны мэдээллийн хэмжээ, өгөгдлийн урсгалын хэмжээ зэрэг нийт хэрэглээний мэдээлэлд хандана. Хэрэглээний мэдээлэлд үндэслэн техникийн чадамжийг сайжруулах, өргөтгөх, хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх боломжийг бий болгоно. Нийт хэрэглээний мэдээлэл нь Datamon.mn цахим хуудасны серверт хадгалагдана.
Нууцлал, хамгаалалтын бодлого шинэчилнэ
Үйлчилгээ үзүүлэгч нь нууцлал, хамгаалалтын бодлогод өөрчлөлт хийх эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн хувилбарыг цахим хуудаст байршуулна. Үйлчилгээ үзүүлэгч нь цахим хуудас болон и-мэйл хаягаар шинэчлэгдсэн мэдэгдлийг хүргэх болно.
Танд и-мэйл харилцаагаар мэдэгдэл хүргэнэ
Үйлчилгээ үзүүлэгч нь Datamon.mn цахим хуудасны талаарх мэдээ, мэдээлэл, шинэчлэлт, засвар үйлчилгээний талаарх мэдэгдлийг хэрэглэгчийн и-мэйл хаягаар илгээнэ. Мөн таны хийсэн үйлдлийн талаарх мэдэгдлийг и-мэйлээр илгээнэ.
Хэрэглэгч Datamon.mn цахим хуудсанд хадгалагдаж буй өөрийн мэдээллийг устгуулах бүрэн эрхтэй бөгөөд хэрэв та устгуулахыг хүсвэл information@sica.mn мэйл хаяг руу хүсэлт илгээх боломжтой. Үйлчилгээ үзүүлэгч нь хүсэлтийг ажлын 2-3 хоногт шийдэх ба и-мэйл хаягаар хувийн мэдээлэл устгасан тухай мэдэгдлийг хүргүүлэх болно.