image description

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн суурь судалгаа

Үнэгүй
SICA LLC
Төслийн зорилго нь мал сүргийн эрүүл мэнд, бүтээмж, нэмүү өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн онцгой нөхцөл байдал, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршино. Төсөл нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Үүнд:
  • Бүрэлдэхүүн хэсэг 1. Малын эрүүл мэндийн үйлчилгээ
  • Бүрэлдэхүүн хэсэг 2: Өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлт
  • Бүрэлдэхүүн хэсэг 3: Төслийн хэрэгжилтийг дэмжих
  • Бүрэлдэхүүн хэсэг 4: Болзошгүй онцгой байдлын хариу арга хэмжээ
Төслийн баримт бичигт төслийн суурь үзүүлэлтийг дараах үр дүнгээр хэмжинэ. Үүнд:
  • Төсөл хэрэгжих орон нутаг дахь малын өвчний тархалтын буурсан хувь;
  • Малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний гарцын өсөлт (мах болон сүү) хувиар;
Малын гаралтай бүтээгдэхүүний инфляцаас цэвэршүүлсэн үнэ цэнийн өсөлт, хувиар хэмжих юм

Судалгааны мэдээлэл

  • Ангилал:Хөдөө аж ахуй, ан агнуур
  • Хамрах хүрээ:Түүврийн хэмжээг тооцоолохдоо нэг малд ногдох сүүний гарцыг хувьсах хэмжигдэхүүнээр сонгож авсан. Сүүний гарцын хэлбэлзлийг Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос 2015 онд явуулсан хөдөө аж ахуйн түүвэр судалгаанаас авсан. Кластерын нөлөөг олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу 2 гэж үзэв. Эндээс шаардлагатай түүврийн хэмжээг зорилтот 1 сумдад 890 малчин өрх гэж тооцсон. Хяналтын түүврийн хэмжээг зорилтот 2 сумдад 500, төслийн бус сумдад 690 гэж тус тус тогтоосон ба энэ нь зорилтот түүврийн талаас илүү хувь юм.
  • Нийтлэгдсэн он:2021
  • Хуудасны тоо:192
  • Түлхүүр үг:мал аж ахуй эдийн засгийн эргэлт Хөдөө аж ахуй
  • Үзсэн:3299

Судалгааны агуулга

Энэхүү суурь судалгааг төслийн үндсэн зорилтуудын тоон үзүүлэлтийг төсөл эхлэхээс өмнө тодорхойлох, цаашид төслийн дунд ба эцсийн шатны үнэлгээний хүрээнд өөрчлөлтийг хэмжих зорилгоор хийж гүйцэтгэлээ.
Сонгогдсон орон нутаг дахь мал аж ахуйн нөхцөл байдлыг төслийн зорилготой уялдуулан мал сүргийн бүтэц, мал маллах арга ажиллагаанаас хамаарсан малын ашиг шимийн гарц, малын эрүүл мэнд, мал аж ахуйгаас олох орлогын хэмжээ болон борлуулалтын суваг, малчдын хоршооны үйл ажиллагаагаар дамжуулж хэмжсэн. Төслийн суурь үзүүлэлтүүдийг хэмжихийн тулд судалгааны багийн зүгээс дараах үндсэн ба дэд үзүүлэлтүүдийг тодорхойлж, мэдээлэл цуглуулалт ба дүн шинжилгээг хийлээ.

 
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн суурь судалгааг 13 аймгийн 68 сумын 2080 малчин өрх, 166 малын эмч, малчдын хоршоо, фермер, ченж буюу дундын зуучлагч нарын 86 төлөөлөл, Улаанбаатар хотын 350 хэрэглэгчдийн дунд явуулж үр дүнг хүргүүлж байна. Судалгааны мэдээлэл цуглуулалт, шивэлтийн ажлыг 2021 оны 1-р сараас 3-р сарын хугацаанд гүйцэтгэж, мэдээлэл боловсруулах, тайлан бичих ажлыг 4-р сард хийлээ. Судалгааны үр дүнг төслийн 1 ба 2-р бүрэлдэхүүн зэрэг хэрэгжих зорилтот сум 1, малын эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгжих зорилтот сум 2, төслийн бус сумдаар ялган, төсөл эхлэхээс өмнөх гарааны нөхцөлийг төслийн зорилтот үзүүлэлтээр харууллаа.
Малчин өрхийн хүн ам зүйн бүтэц
Малчин өрхийн ам бүлийн тоо, өрхийн бүтэц, өрхийн тэргүүний боловсролын түвшин, өрхийн орлого зарлага зэрэг хүн ам зүй, эдийн засгийн үзүүлэлтүүд зорилтот бүлгүүдэд ижил түвшинд байна. Малчин өрх дунджаар 4 ам бүлтэй, өрхийн тэргүүний нас дунджаар 46, ихэвчлэн эрэгтэй өрхийн тэргүүнтэй, бүрэн дунд боловсролтой, үндсэн эрхлэх ажил нь мал малладаг дүр зурагтай байна.
Судалгаанд хамрагдсан малчин өрхийн малын тооны тархалт улсын дундажтай ойролцоо байна. Улсын дундаж үзүүлэлтэд 1-200 малтай өрхийн тоо өндөр, 1000-с дээш малтай өрхийн эзлэх хувь нийт мал бүхий өрхүүдийн дунд цөөн байна . Судалгаанд дунджаар 200-500 малтай өрхүүд хамрагдсан бөгөөд малчин өрхийн сүрэгт дунджаар 273.2 хонь, 191.1 ямаа, 37.8 үхэр, 36.1 адуу, 12.5 тэмээ байна. Сүргийн бүтэц хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ гэсэн дараалалтай байгаа ба зорилтот бүлгүүд дэх малын тооны хэмжээ мөн ийм харьцаатай байна. Малын тоо төдийлөн олон биш тул туслах малчинтай байх тохиолдол цөөхөн буюу 2080 өрхөөс 233 өрх (11.2 хувь) нь туслах малчинтай байсан. Туслах малчинтай өрхүүдийн 73.0 хувь нь нэг малчинтай, 20.6 хувь нь хоёр туслах малчинтай байв.
Малчин өрхийн амьжиргаа, орлого зарлага
Малчин өрхийн 90-с дээш хувь нь өвөлдөө нүүдэллэдэг ба байнгын өвөлжөөтэй, 70-с дээш хувь нь өвөлжөөний газраа эзэмших эрхтэй байна. Нийт өрхийн 85 орчим хувь нь хавартаа нүүдэг, 77 хувь нь хаваржаатай бол 60 хувь нь хаваржааны газраа эзэмших эрх авсан байна.
Судалгаанд хамрагдсан өрхүүдийн гэр ахуйн эд хэрэглэл, машин тоног төхөөрөмж эзэмших байдал ойролцоо байна. Нийт өрхүүдийн 90-с дээш хувь нь нарны толь хэрэглэж цахилгааны эх үүсвэрээ хангадаг ба 70 хувь нь ачааны машин эзэмшиж байв. Судалгаанд оролцсон өрхүүдийн гар утасны хэрэглээ 225-265 хувь байна. Өөрөөр хэлбэл нэг өрхөд 2-3 гар утас хэрэглэгч байгаа ихэнх нь ухаалаг утас хэрэглэж, ухаалаг утсаараа авч буй үйлчилгээ нь яриа ба мессэж байна. Интернэтийг судалгаанд хамрагдсан малчин өрхийн 10 гаруй хувь нь хэрэглэж байгаа нь улсын хэмжээний интернэт холболт ба хотын оршин суугчидтай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт байв.
Судалгаанд хамрагдсан 2080 өрхийн 2015 өрх нь жилд дунджаар 8,121.6 мянган төгрөгний мал аж ахуйн бус орлого олдог байна. Орлогын төрлийг авч үзвэл 70.2 хувь нь цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн орлоготой бол 69.7 хувь нь ноос ноолуурын урамшуулал авдаг байна. Малчин өрх жилд дунджаар 2,364.25 мянган төгрөгийн цалин хөлсний орлого буюу сард 197.020 төгрөгний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж авдаг бол ноос ноолуурын урамшуулалд жилд нэг удаа дунджаар 1,381.89 мянган төгрөг авдаг байна. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн хувьд нэг өрхийн мал аж ахуйгаасаа олж буй жилийн дундаж орлого нь 13,438.8 мянган төгрөг байсан. Орлогын тархалт тэгш хэмгүй, хэлбэлзэл их байсан ба тул медиан орлогыг тооцож үзэхэд судалгаанд оролцогчдын 50 хувийн мал аж ахуйгаас олох жилийн орлого 7,122.0 мянган төгрөгөөс бага бол үлдсэн талынх нь орлого энэ утгаас их байна.
Малчин өрхийн жилийн дундаж зардал 16,776.02 төгрөг байв. Мал аж ахуйн ба мал аж ахуйн бус орлогын нийлбэрээс зардлын хэмжээ бага байна. Малчин өрхийн зардлыг төслийн бус сум, төслийн зорилтот 1 ба зорилтот 2 сумдаар ялгаж харахад төслийн бус сумын малчин өрхийн зардал бага, төслийн зорилтот 1 ба зорилтот 2 сумын малчин өрхүүдийн зардал илүү өндөр байв. Түүнчлэн нийт малчин өрхийн 58.9 хувь нь зээлтэй ба зээлийг голчлон банкнаас авсан байв.
Малчин өрхийн төсөл хөтөлбөр, ХАА-н байгууллагад хамрагдсан байдал
Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 3.7 хувь буюу 76 өрх ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдсан эсвэл хамрагдаж байгаа үзүүлэлттэй байна. Хамрагдсан төслийн чиглэл нь малын гаралтай бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, малын тэжээл тариалах, газар тариалан эрхлэх байсан ба төслийн үр  дүнд малчдын амьдралд эерэг өөрчлөлт гарсан гэж төсөлд хамрагдагчдын 40 гаруй хувь үзжээ. Өөрөөр хэлбэл өмнө хэрэгжсэн төслүүдийг үр дүнтэй байсан гэж өрхийн 1/3 нь үзэж байна.
Мөн 2080 өрхийн 358 өрх буюу 17.2 хувь нь ямар нэгэн ХАА-н байгууллагын гишүүн бол 1722 өрх буюу 82.8 хувь нь ямар нэгэн байгууллагын гишүүнчлэлгүй байв. ХАА-н байгууллагын гишүүнчлэлийн хувь төслийн зорилтот 2 суманд хамгийн бага байв. ХАА-н байгууллагын төрлийг авч үзвэл 90.3 хувь нь малчдын хоршоо болоод малчдын бүлэг байна. Малчдын хоршоо ба бүлгийн 76.2 хувь нь 2011 оноос хойш үүсгэн байгуулагдсан байна.
            Малын үүлдэр, үржил
Судалгаанд хамрагдсан малчдаас нийт мал сүргийн хэдэн хувь нь ямар үүлдрийн мал байгааг тодруулахад нийт малын дунджаар 98.5 хувь нь (График 37) үүлдэр тодорхой малтай гэж хариулсан. Тодруулбал, хонь, ямааны 99.7-99.9 хувь, адууны 86.7 хувь, үхрийн 96.7 хувь, тэмээний 97.8 хувийн үүлдэр тодорхой байв. Судалгаанд хамрагдсан өрхийн нийт малын дунджаар 96 хувь нь унаган үүлдрийн, 10 хувь нь нутагшсан, 10 хувь нь эрлийз, 36 хувь нь нутгийн сайжруулсан үүлдрийн малтай байна. Судалгаанд хамрагдсан малчдын талаас илүү хувь нь (52 хувь) эцэг малаа өөрийн сүргээс, 17 хувь нь сумынхаа өөр багийн айлаас, 14 хувь нь саахалт айлаас, 13 хувь нь бусад сумын айлаас, 2 хувь нь цөм сүргээс, 1 хувь нь үржлийн нэгжээс авдаг ба 1 хүрэхгүй хувь нь зохиомол хээлтүүлэг хийдэг байна (График 39). Эцэг малын үүлдэр нь баталгаажсан эх үүсвэр болох цөм сүргээс, үржлийн нэгжээс эцэг малаа сонгох нь дөнгөж нийт сонголтын гуравхан хувийг эзэлж байна. Өөрийн сүргээс хээлтүүлэгч тавьдаг нийт өрхүүдийн бод малын хувьд хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо нормоос бага, бог малын хувьд нормын хэмжээнээс давсан байна. Хонины хувьд хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог тооцсон 780 өрхийн 50 хүртэл хувьд нь энэхүү тохироо алдагдсан байгаа нь медианаас харагдаж байна. Ямааны хувьд 804 өрхөөс тооцсон бөгөөд эдгээр өрхүүдийн (ойролцоогоор) 45 хүртэл хувьд тохироо алдагдсан байна. Судалгаанд хамрагдсан 2080 өрхийн зөвхөн 0.5 хувь буюу 11 өрх л өнгөрсөн 3 жилийн хугацаанд (2018-2020 он) зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг авсан байна. Энэхүү 11 өрхийн 9 нь уламжлалт мал ахуй, 2 нь (хагас) эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байна. Малчдын 2/3 нь сумандаа мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа эсэхийг мэдэхгүй гэж хариулсан нь энэ үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж дутагдалтай байгааг харуулж байна. Сумандаа мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа гэж хариулсан 179 өрхийн 61 хувь нь мал зүйч мэргэжилтэн бэлтгэх, тоог нэмэгдүүлэх; 50 хувь нь малд үзлэг, ангилалт хийх; 44 хувь нь малын ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох үйлчилгээнүүдийг сайжруулан, нэмэгдүүлэхийг онцгойлон тэмдэглэсэн байна.
            Малын тэжээл
Малын тэжээлүүдийн шимт чанарын тухай ерөнхий мэдлэгийн түвшин нийт малчдын хувьд дундаас доогуур түвшинд байна. Эцэг мал, төл мал, хээлтэгч малын тусгай тэжээллэгийн талаарх мэдлэг бүр тааруухан байв. Малчдаас ямар зорилгоор малаа нэмэлт тэжээлээр тэжээдэг талаар тодруулахад судалгаанд хамрагдсан нийт өрхийн 82 хувь нь буюу хамгийн олон өрх мал сүргээ хэт турж, эцэхээс хамгаалах зорилгоор, 76 хувь нь төл малаа онд оруулах зорилгоор, 67 хувь нь турж доройтсон малыг онд оруулах зорилгоор тэжээдэг болохоо илэрхийлсэн байна. 2080 өрхийн 92.4 хувь нь өвс, 77.6 хувь нь хивэг, 53,2 хувь нь хужир, шүү, 36 хувь нь үр тариа, 27.7 хувь нь ногоон тэжээл, 19 хувь нь хорголжин тэжээл, 17.4 хувь нь давс бэлдсэн байна. Бусад тэжээлийг өрхүүдийн 10 хүрэхгүй хувь нь бэлдсэн ба гар тэжээлийг нийт өрхийн 6.7 хувь, хүнс, ногооны хаягдлыг 3.4 хувь, багсармал, холимог тэжээлийг 2.8 хувь, сүрлийг 2.3 хувь, төрөл бүрийн эрдэс нэмэгдэл тэжээлийг 2.1 хувь, даршийг 1.2 хувь нь тус тус бэлтгэсэн байна. Өвс, хивэг, давсны бэлтгэсэн байдал нь гурван сумдаар ялгаагүй байсан бол бусад төрлийн тэжээлүүдийн хувьд ялгаатай байгаа нь статистик шалгалтаар тогтоогдсон. Үр тариа, ногоон тэжээл, багсармал, холимог тэжээлийн бэлтгэсэн хувь төслийн бус суманд, хорголжин тэжээлийг төслийн зорилтот 2 суманд, хужир шүүг төслийн зорилтот 1 суманд илүү бэлтгэсэн байна (sig.<0.05). Эндээс үзвэл, мал сүргийн зонхилох тэжээл нь өвс, хивэг бөгөөд үүгээр л өвөл, хаврыг давж байгаа нь малд шаардлагатай олон төрлийн эрдэс бодисын дутагдалд орох нөхцөл бүрдүүлж байна.
Малын тэжээл бэлтгэгчдийн ихэнх нь зах зээлийн эрэлт хэрэгцээ байна гэж үзсэний үндсэн дээр энэ ажлыг хийдэг ба цаашид ч хэрэгцээ шаардлага өснө гэж харж байна. Малын тэжээлийн үнэ тухайн жилийн газрын гарц, ган зудын байдал, тэжээл тариалалтын зардал, тэжээл зарах үеийн зах зээлийн ханшаас хамаарч тогтдог байна. Мөн зарахдаа ямар төрлийн тэжээлээс хамаараад портер, өндөрлөгөөтэй портер, боодол, тонн зэрэг хэмжигдэхүүнийг хэрэглэдэг ажээ. Ихэнх тэжээл бэлтгэгчид ашгийн хэмжээгээ хэлэхээс татгалзсан, зарим тохиолдолд тооцож үздэггүй гэжээ. Ашгийн хэмжээгээ хэлсэн тэжээл бэлтгэгчид дунджаар 30-40 хувийн ашиг олдог байна. Малын тэжээл тариалах, бэлтгэх хэрэгцээ шаардлага их байгаагийн зэрэгцээ хэрэглэгчдийг бэлтгэх буюу малчид, фермерүүдэд малын төрөл, нас, хүйс, улирлын ялгамжтай тэжээх талаар мэдээлэл түгээх шаардлага байна.
            Малын эрүүл мэндийн үзүүлэлтүүд
Судалгаанд хамрагдсан 2080 малчин өрхийн давхардсан тоогоор 1729 буюу 83 хувь нь малаа вакцинжуулалтад, 1522 өрх буюу 73 хувь нь туулгалт, 1350 буюу 65 хувь нь угаалга, 1210 өрх буюу 58 хувь нь малын эм тариа авах, 730 өрх буюу 35 хувь нь хашаа хороо, бууцны халдваргүйтгэл, 691 өрх буюу 33 хувь нь гарал үүслийн гэрчилгээ авах, 361 өрх буюу 17 хувь нь дуудлага өгөх, 295 өрх буюу 14 хувь нь боловсруулалт, гадна паразитын эмчилгээ хийлгэх, 210 өрх буюу 10 хувь нь мэдээлэл солилцох, 184 өрх буюу 9 хувь нь оношилгоо, эмчилгээнд малаа хамруулсан байна. 2020 онд гарсан малын өвчлөлийг тодруулахад вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх боломжтой дотрын халдварт хордлого (ДХХ), бруцеллёз, боом, сахуу, сохор догол, адууны томуу, шөвөг яр өвчнүүд хамгийн ихээр нэрлэгдсэн байна. Түүнчлэн малчин өрхүүд жилд дунджаар мал эмнэлгийн үйлчилгээнд буюу малын туулга, угаалга, вакцинжуулалт, хашаа хорооны халдваргүйжүүлэлт, мал болон малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ авах, дуудлага өгөх, эм тариа авах гээд шаардлагатай үйлчилгээнд 1 сая хүртэл төгрөг зарцуулдаг байна.
2019 оноос хойш Монгол улсад хил дамжин халдварладаг, гоц халдварт өвчин болох Шүлхий, Бог малын мялзан, Цэцэг зэрэг өвчнүүд гараагүй сайн тал байгаа ч бусад “мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг” халдварт өвчин болох дуут, цусан халдварт, дотрын халдварт хордлого, адууны нийлүүлгийн өвчин, мөн малаас хүнд халддаг халдварт өвчин болох боом, бруцеллёз, галзуу зэрэг өвчний гаралт байсаар байна.
Тиймээс хил дамжин халдварладаг, гоц халдварт өвчний тайван байдлын статусийг хангах, хадгалах, идэвхгүй тандалтыг малчдын оролцоотойгоор байнга хийх, мөн дээр дурдагдсан бусад халдварт өвчнүүдийн эрт илрүүлэлт, тандалт судалгаа, үнэлгээнд малчид иргэдийн оролцоог бий болгох, өвчнүүдийн бэлэн байдлын төлөвлөгөө, стандарт ажиллагааны зааварчилгааг боловсруулах, хэрэгжүүлэх, малын эмч нарыг чадавхижуулах шаардлагатай байна.  Цаашлаад дээрх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх вакцины омгийн идэвх, хадгалалт, вакцины тээвэрлэлт, вакцинжуулалтын төлөвлөлт, хэрэгжүүлэлт зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай.
            Малын ашиг шимийн гарц
Төслийн үр дүнг шүдлэн хонь ямааны амьдын жин, жилд сааж буй сүүний гарцаар хэмжих ба эдгээр үзүүлэлтүүд төслийн суурь судалгааны үед дараах байдалтай байна. Үүнд: шүдлэн хонины амьдын дундаж жин 35.8 кг ба төслийн зорилтот 1 суманд хамгийн өндөр буюу 35.9 кг, төслийн бус сумдад дунд буюу 36.5 кг, зорилтот 2 сумдад хамгийн бага буюу 34.8 кг байгаа нь статистик шалгалтаар тогтоогдлоо (sig.=0.001). Шүдлэн эр хонины амьдын дундаж жин 37.5 кг ба төслийн зорилтот 2 сумын шүдлэн эр хонины жин (36.1кг) төслийн бус, зорилтот 1 сумдын эр хонины жингээс (38.1кг) бага байгаа нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001). Шүдлэн эм хонины хувьд амьдын дундаж жин 34.3 кг байгаа нь эр хониноос 8.5 хувиар бага байна. Тус жин төслийн бус суманд хамгийн өндөр буюу 35.2 кг, төслийн зорилтот 1 сумдад дунд буюу 34.3 кг, зорилтот 2 сумдад хамгийн бага буюу 33.4 кг байгаа нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001).
Шүдлэн ямааны хувьд амьдын дундаж жин 28.6 кг ба төслийн бус суманд хамгийн өндөр буюу 29.6 кг, төслийн бус сумдад дунд буюу 28.3 кг, зорилтот 1 сумдад хамгийн бага буюу 28.1 кг байгаа нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001). Шүдлэн эр ямааны амьдын дундаж жин 30.4 кг ба төслийн бус сумын эр ямааны жин (31.7кг) нь төслийн зорилтот 2, зорилтот 1 сумынхаас их болох нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001). Төслийн зорилтот 2 (29.9 кг) болон зорилтот 1 (29.9 кг) сумын эр ямааны жин ялгаагүй байна (sig.=0.001). Шүдлэн эм ямааны амьдын дундаж жин 27.0 кг ба эр ямаанынхаас 11.2 хувиар бага байна. Төслийн бус сумын эм ямааны жин (27.5кг) нь төслийн зорилтот 2, зорилтот 1 сумынхаас их болох нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001). Төслийн зорилтот 2 (26.8 кг) болон зорилтот 1 (26.7 кг) сумын эм ямааны жин ялгаагүй байна (sig.=0.001).
Сүүний гарцын хувьд судалгааны мэдээлэл өгсөн 8 эрчимжсэн фермийн нэг үнээнээс жилд дунджаар 390 л сүү авдаг бол уламжлалт мал аж ахуй эрхэлдэг өрхийн хувьд энэ үзүүлэлт 298 литр байна. Судалгаанд оролцсон малчин өрхөөс 6 өрх ингэ саадаг байсан ба нэг ингэний жилийн дундаж сүүний гарц 59.8 литр байв. Гүүний хувьд жилийн дундаж саам 107.2 литр байна. Төслийн бус сумдад жилийн дундаж саам хамгийн их буюу 111.8 литр, төслийн зорилтот 1 сумдад дунд буюу 106.6 литр, төслийн зорилтот 2 сумдад хамгийн бага буюу 90.2 литр ба энэхүү ялгаа нь бодитой болох нь статистик шалгалтаар тогтоогдсон (sig.=0.001). Эм хонины жилийн дундаж сүүний гарц 11.6 литр бол ямааны сүүний дундаж гарц 23.2 литр байв.
Мах, сүү, ноос ноолуур, түүхий эдийн борлуулалтын хэмжээ ба суваг
Үхрийн мах: Малчин өрх жилд дунджаар 245 кг жинтэй, 7 үхэр амьдаар борлуулдаг ба нэг үхрийг дунджаар 974,700 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх хөлөөр борлуулсан үхрээс жилд дунджаар 5527.0 мянган төгрөгийн орлого олсон ба үхрийн амьдын жингийн нэг кг-ийн үнэлгээ нь дунджаар 3240 төгрөг байна. Харин 6 үхрийг нядалж борлуулдаг ба нэг кг махыг дунджаар 6313 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх нядалж борлуулсан үхрийн махнаас жилд дунджаар 6173.6 мянган төгрөгийн орлого олсон ба үхрийн гулуузны жингийн үнэлгээ нь дунджаар 981.8 мянган төгрөг байна.
Хонины мах: Малчин өрх жилд дунджаар 37 кг жинтэй, 66  хонийг амьдаар борлуулдаг ба нэг хонийг дунджаар 107,100 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх хөлөөр борлуулсан хониноос жилд дунджаар 6,828.7 мянган төгрөгийн орлого олсон ба хонины амьдын жингийн нэг кг-ийн үнэлгээ нь дунджаар 2,884 төгрөг байна. Харин дунджаар 51 хонь нядалж борлуулдаг ба нэг кг махыг дунджаар 5,292 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх нядалж борлуулсан хонины махнаас жилд дунджаар 5,912.6 мянган төгрөгийн орлого олсон ба хонины гулуузны жингийн үнэлгээ нь дунджаар 115.8 мянган төгрөг байна.
Ямааны мах: Малчин өрх жилд дунджаар 32 кг жинтэй, 45 ямааг амьдаар борлуулдаг ба нэг ямааг дунджаар 80,400 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх хөлөөр борлуулсан ямаанаас жилд дунджаар 3,418.2 мянган төгрөгийн орлого олсон ба ямааны амьдын жингийн нэг кг-ийн үнэлгээ нь дунджаар 2,529 төгрөг байна. Харин дунджаар 34 ямааг нядалж борлуулдаг ба нэг кг махыг дунджаар 4,691 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх нядалж борлуулсан ямааны махнаас жилд дунджаар 2,977.5 мянган төгрөгийн орлого олсон ба ямааны гулуузны жингийн үнэлгээ нь дунджаар 89.4 мянган төгрөг байна.
Адууны мах: Малчин өрх жилд дунджаар 259кг жинтэй, 7 адууг амьдаар борлуулдаг ба нэг адууг дунджаар 826,700 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх хөлөөр борлуулсан адуунаас жилд дунджаар 5607.4 мянган төгрөгийн орлого олсон ба адууны амьдын жингийн нэг кг-ийн үнэлгээ нь дунджаар 3189 төгрөг байна. Харин дунджаар 6 адууг нядалж борлуулдаг ба нэг кг махыг дунджаар 5588 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх нядалж борлуулсан адууны махнаас жилд дунджаар 4806.7 мянган төгрөгийн орлого олсон ба адууны гулуузны жингийн үнэлгээ нь дунджаар 925.1 мянган төгрөг байна.
Тэмээний мах: Малчин өрх жилд дунджаар 540 кг жинтэй, 4 тэмээг амьдаар борлуулсан ба нэг тэмээг дунджаар 878,800 төгрөгөөр борлуулжээ. Малчин өрх хөлөөр борлуулсан тэмээнээс жилд дунджаар 3,755.8 мянган төгрөгийн орлого олсон ба тэмээний амьдын жингийн нэг кг-ийн үнэлгээ нь дунджаар 1,626 төгрөг байна. Харин дунджаар 3 тэмээг нядалж борлуулсан ба нэг кг махыг дунджаар 3,750 төгрөгөөр борлуулдаг байна. Малчин өрх нядалж борлуулсан тэмээны махнаас жилд дунджаар 2,255.0 мянган төгрөгийн орлого олсон ба тэмээний гулуузны жингийн үнэлгээ нь дунджаар 881.3 мянган төгрөг байна.
Хонины ноос: Малчин өрх жилд дунджаар 251 хонь хяргаж, нийт 294 кг ноосыг нэгжийн үнэ дунджаар 682 төгрөгөөр борлуулсан байна. Малчин өрх хонины ноосоо борлуулснаас жилд дунджаар 171.8 мянган төгрөгийн орлого олсон байна.
Ямааны ноолуур: Малчин өрх жилд дунджаар 169 ямаа самнаж, нийт 63 кг ноолуурыг нэгжийн үнэ дунджаар 62.9 мянган төгрөгөөр борлуулсан байна. Малчин өрх ноолуураа борлуулснаас жилд дунджаар 3736.1 мянган төгрөгийн орлого олсон байна. нэг кг ноолуурын дундаж үнэ төслийн зорилтот 1 суманд бусад 2 сумынхаас илүү байжээ.
Тэмээний ноос: Малчин өрх жилд дунджаар 15 тэмээ самнаж, нийт 62 кг ноосыг нэгжийн үнэ дунджаар 3840 төгрөгөөр борлуулсан байна. Малчин өрх тэмээний ноосоо борлуулснаас жилд дунджаар 259.9 мянган төгрөгийн орлого олсон байна.
Сарлагийн хөөвөр: Малчин өрх жилд дунджаар 33 сарлаг самнаж, нийт 157 кг хөөврийг нэгжийн үнэ дунджаар 11735 төгрөгөөр борлуулсан байна. Малчин өрх хөөврөө борлуулснаас жилд дунджаар 103.3 мянган төгрөгийн орлого олсон байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүн: Судалгаанд хамрагдсан өрхүүдээс 642 өрх нь сүү, сүүн бүтээгдэхүүн талаар мэдээлэл өгсөн ба нийт үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74 хувийг зах зээлд нийлүүлдэг байна. Судалгаанд хамрагдсан өрхүүд нэг литр үнээний сүүг дунджаар 1503 төгрөгөөр, нэг кг ааруулыг 11944 төгрөгөөр, нэг кг аарцыг 3554 төгрөгөөр, нэг кг өрмийг 10852 төгрөгөөр, нэг литр айргийг 3059, нэг литр таргийг 1572 төгрөгийн үнэтэйгээр тус тус борлуулжээ. Энэ борлуулалтаас нэг малчин өрх сүү, сүүн бүтээгдэхүүнээс дунджаар 2,571.0 мянган төгрөгийн орлого олдог байна. Энэхүү дундаж орлого 3 төрлийн сумдын хувьд ялгаагүй болох нь статистик шалгалтаар илэрсэн (sig.=0.109).
Арьс шир: Судалгаанд хамрагдсан 2080 өрхөөс 1836 өрх арьс ширний мэдээлэл өгсөн ба малчин өрх нийт бэлтгэсэн арьс, ширнийхээ 98 хувийг зах зээлд нийлүүлдэг байна. Малчин өрх дунджаар 2 адууны шир, 3 үхрийн шир, 16 ямааны арьс, 26 хонины нэхий зах зээлд нийлүүлсэнээс жилд дунджаар 232.2 мянган төгрөгийн орлого олдог ба энэхүү үзүүлэлт төслийн 3 сумдын хувьд ялгаагүй байгаа нь статистик шалгалтаар илэрсэн.  байна.
Борлуулалтын суваг: Малчид нийт амьдаар борлуулсан малын борлуулалтын 50 гаруй хувийг эцсийн хэрэглэгчдэд, 40 орчим хувийг дундын борлуулагчдад, 10 орчим хувийн мах боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Аль сувгаар борлуулах нь 1 малын дундаж үнэд нөлөөтэй эсэхийг судлахад ямаанаас бусад төрөл үнийн хувьд ялгаагүй байсан (sig.>0.05). Ямааны хувьд боловсруулах үйлдвэрт борлуулах нь бусад сувгаар борлуулснаас илүү үнэтэй байв (sig.<0.05). Харин нядалж, махаар борлуулж буй үед нийт борлуулалтын 50 орчим хувийг өөрсдөө буюу хэрэглэгчдэд, 35 гаруй хувийг дундын зуучлагчид, 15 орчим хувийг хоршоо болон мах боловсруулах үйлдвэрт борлуулжээ. Аль сувгаар махаа борлуулах нь дундаж үнэд нөлөөтэй эсэхийг судлахад адуу, үхрийн махны хувьд ялгаагүй (sig.>0.05) байсан. Харин хонины махаа өөрсдөө борлуулах нь хамгийн өндөр үнэтэй (sig.<0.05), бусад 3 сувгийн хувьд ялгаагүй байв (sig.>0.05). Ямааны махны хувьд хоршоондоо борлуулах нь хамгийн бага үнэтэй байж (sig.<0.05), бусад 3 сувгийн хувьд ялгаагүй байсан (sig.>0.05).
Малчин өрхүүд мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ 3-7 хувийг гэрээгээр борлуулсан ба энэ тохиолдол төслийн зорилтот 2 суманд хамгийн өндөр байсан. Гэрээгээр борлуулах нь бүтээгдэхүүний үнэд нөлөөтэй эсэхийг судлахад бүх төрлийн бүтээгдэхүүний хувьд ялгаагүй үр дүн гарсан (sig.>0.05).
“COVID – 19”н нөлөө: Судалгаанд хамрагдсан малчин өрхүүдийн хувьд 2020 онд цар тахлын улмаас тогтоосон хөл хорио эерэг болон сөрөг нөлөөтэй байна гэжээ. Эерэг нөлөөллийн хувьд өрхийн бүх гишүүд (ялангуяа сурагч, оюутан хүүхдүүд) гэртээ байсан, өрхийн үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Сөрөг талын хувьд хэдийгээр ихэнх өрхийн хувьд өрхийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч борлуулалтын хувь буурсан тул бэлэн мөнгөний хомсдол үүсгэжээ.
ТАЛАРХАЛ    4
ӨМНӨХ ҮГ     7
ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР     8
ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ  9
ГРАФИКИЙН ЖАГСААЛТ    11
ЖИШЭЭНИЙ ЖАГСААЛТ    15
ЗУРГИЙН ЖАГСААЛТ         16
ХУРААНГУЙ  17
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ГОЛ ИНДИКАТОРУУДЫН ҮР ДҮН   25
1.1 Төслийн танилцуулга     25
1.2 Төслийн хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүд    28
ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ 30
2.1. Суурь судалгааны судлагдахуун         30
2.2. Суурь судалгааны хамрах хүрээ, түүврийн дизайн   31
2.3. Мэдээлэл цуглуулах, мэдээлэл оруулах үйл ажиллагаа      37
2.4. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах 38
2.5. Судалгааны хязгаарлагдмал байдал  39
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ӨРХИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ       40
3.1. Малчин өрхийн ерөнхий мэдээлэл      40
3.2. Малчин өрхүүдийн цахим тоног төхөөрөмжийн хэрэглээ     50
3.3. Малчин өрхүүдийн хоршоонд хамрагдсан байдал    55
3.4. Малчин өрхийн хамрагдсан болон хамрагдаж буй төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн нөлөө          58
3.5. COVID-19 цар тахлын нөлөө    59
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. МАЛЫН ҮҮЛДЭР УГСАА 64
4.1 Мал сүргийн үүлдэрлэг байдал 64
4.2 Хээлтүүлэгч малын шинж байдал        67
4.3 Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо, сүргийн бүтэц     74
4.4 Зохиомол хээлтүүлэг     77
4.5 Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний хүртээмжтэй байдал        78
ТАВДУГААР БҮЛЭГ. МАЛЫН ТЭЖЭЭЛ     84
5.1 Малын тэжээлийн тухай малчдын мэдлэг, малаа тэжээх хандлага 84
5.2 Бэлтгэсэн тэжээлийн хүрэлцээ хангамж         89
5.3.      Малын тэжээл бэлтгэн нийлүүлэх, үйлдвэрлэх үйл ажиллагаа  93
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД, МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОЛЦООНЫ МЕНЕЖМЕНТ         98
6.1 Малчдын судалгааны үр дүн     98
6.1.1 Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан байдал, малын эмийн зохистой хэрэглээ      98
6.1.2 Малын өвчлөл 110
6.1.3 Малын зүй бус хорогдол        113
6.1.4 Малын сэг, зэм устгал 114
6.1.5 Мал эмнэлгийн үйлчилгээ      114
6.2 Малын эмч нарын судалгааны дүн      118
6.1.1 Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл          118
6.1.2 Малын эмч нарын ур чадвар  121
6.1.3 Тандалт судалгааны чиглэлээр         126
6.1.4 Малын эрүүл мэндийн нэгдсэн систем (МЭМНС)   130
ДОЛООДУГААР БҮЛЭГ. МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРЦ, БОРЛУУЛЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ЗАХ ЗЭЭЛИЙН СУВАГ         136
7.1 Мал аж ахуйн бүтээгдэхүүний гарц      136
7.1.1 Шүдлэн хонь, ямааны амьдын жин    136
7.1.2 Сүүний гарц      139
7.2 Мал, махны борлуулалт 141
7.2.1 Амьдаар борлуулсан малын зарим үзүүлэлтүүд     141
7.2.2 Махны борлуулалтын зарим үзүүлэлтүүд    144
7.3 Ноос, ноолуурын борлуулалт   146
7.4 Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт 149
7.5 Арьс ширний борлуулалт          153
7.6 Борлуулалтын суваг      154
7.7 Мал аж ахуйгаас олж буй нийт орлого 164
НАЙМДУГААР БҮЛЭГ. ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАН ТӨЛӨВ          166
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. ДҮГНЭЛТ         170
НОМ ЗҮЙ       175
ХАВСРАЛТ 1 – ТӨСЛИЙН СУМДЫН НЭРС          176
ХАВСРАЛТ 2 – ТӨСЛИЙН ТҮҮВРИЙН НЭГЖҮҮДИЙН БАЙРШИЛ         178
Төслийн Зорилтот 1 Сумдын түүврийн нэгжүүдийн байршил     178
Төслийн Зорилтот 2 Сумдын түүврийн нэгжүүдийн байршил     184
Төслийн Бус Сумдын түүврийн нэгжүүдийн байршил      188
Хүснэгт 1. Суурь үзүүлэлтүүд         30
Хүснэгт 2. Түүврийн хүрээнд сонгогдох боломжтой сумдын тоо 32
Хүснэгт 3. Түүврийн олонлогт багтсан сум, малчин өрхийн тоо  33
Хүснэгт 4. Түүврийн хуваарилалт, гүйцэтгэл        34
Хүснэгт 5. Судалгаанд оролцогчид, түүврийн гүйцэтгэл 36
Хүснэгт 6. Өрхийн хүн амын тоо, өрхийн тэргүүний мэдээлэл   40
Хүснэгт 7. Өрхийн малын тоо, сүргийн бүтцээр    43
Хүснэгт 8. Малчин өрхийн малын тоо, сүргийн бүтэц, улсын дунджаар, хувиар          44
Хүснэгт 9. Төслийн зорилтот бүлгүүдээр малын тоо, төрлөөр    44
Хүснэгт 10. Малчин өрхийн улирлын нүүдэл ба газар өмчлөл   46
Хүснэгт 11. Малчдын өрхийн орлогын хэмжээ, эх үүсвэрээр, жилээр   47
Хүснэгт 12. Малчин өрхийн зардлын бүтэц           48
Хүснэгт 13. ХАА-н байгууллагын үйл ажиллагааны төрөл, давхардсан тоогоор          57
Хүснэгт 14. Хамрагдсан төслийн өрхөд үзүүлсэн нөлөө, хувиар 59
Хүснэгт 15. Малчдын өрхийн орлогын хэмжээ, эх үүсвэрээр, жилээр   59
Хүснэгт 16. Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гарсан өөрчлөлт, малын тооны бүлгээр 60
Хүснэгт 17. Малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтад гарсан өөрчлөлт, малын тооны бүлгээр            61
Хүснэгт 18. Малчин өрхийн зардлын бүтэц           62
Хүснэгт 19. Тэмээний үүлдрийн тархац     65
Хүснэгт 20. Адууны үүлдрийн тархац         65
Хүснэгт 21. Үхрийн үүлдрийн тархац          66
Хүснэгт 22. Хонины үүлдрийн тархац        66
Хүснэгт 23. Ямааны үүлдрийн тархац        67
Хүснэгт 24. Ямар үүлдрийн азарга тавьсан вэ? Нийт өрхөд эзлэх хувь, адууны үүлдрээр     70
Хүснэгт 25. Ямар үүлдрийн бух тавьсан вэ? Нийт өрхөд эзлэх хувь, үхрийн үүлдрээр           71
Хүснэгт 26. Ямар үүлдрийн хуц тавьсан вэ? Нийт өрхөд эзлэх хувь, хонины үүлдрээр          72
Хүснэгт 27. Ямар үүлдрийн ухна тавьсан вэ? Нийт өрхөд эзлэх хувь, ямааны үүлдрээр       73
Хүснэгт 28. Өөрийн сүргээс хээлтүүлэгч тавьдаг өрхийн нэг хээлтүүлэгчид ногдох хээлтэгчийн дексриптив статистик           74
Хүснэгт 29. Авсан хээлтүүлгийн үйлчилгээ, төрлөөр       77
Хүснэгт 30. Танай суманд мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгаа эсэх, дүнд эзлэх хувиар       78
Хүснэгт 31. Сумын мал үржүүлэг технологийн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэл, сумдын төрлөөр, давхардсан тоогоор          80
Хүснэгт 32. Сүүлийн 18 сарын хугацаанд мал сүрэгт хийсэн үзлэг, ангилалтын тоо, малын төрлөөр            82
Хүснэгт 33. Тэжээх малын тооны тооцоонд ашигласан үзүүлэлтүүд     91
Хүснэгт 34. Төслийн сумдын вакцинд хамрагдсан байдал, хувиар        103
Хүснэгт 35. Халдваргүйжүүлэлт хийгээгүй шалтгаан, төслийн сумдаар 108
Хүснэгт 36. Үнээний жилийн дундаж сүүний гарц, литр   139
Хүснэгт 37. Борлуулалтын үзүүлэлтүүд (амьдаар борлуулсан үхэр)     142
Хүснэгт 38. Борлуулалтын үзүүлэлтүүд (амьдаар борлуулсан хонь)     142
Хүснэгт 39. Борлуулалтын үзүүлэлтүүд (амьдаар борлуулсан ямаа)    142
Хүснэгт 40. Борлуулалтын үзүүлэлтүүд (амьдаар борлуулсан адуу)    143
Хүснэгт 41. Борлуулалтын үзүүлэлтүүд (амьдаар борлуулсан тэмээ)   143
Хүснэгт 42. Үхрийн махны борлуулалт      144
Хүснэгт 43. Хонины махны борлуулалт     145
Хүснэгт 44. Ямааны махны борлуулалт    145
Хүснэгт 45. Адуу махны борлуулалт          145
Хүснэгт 46. Тэмээний махны борлуулалт  146
Хүснэгт 47. Махны үйлдвэрлэгчийн үнэ, зах зээлийн дундаж үнийн харьцуулалт       146
Хүснэгт 48. Ноос, ноолуур дундаж гарц, граммаар           147
Хүснэгт 49. Хонины ноосны борлуулалт   147
Хүснэгт 50. Ноолуурын борлуулалт           148
Хүснэгт 51. Тэмээний ноосны борлуулалт 148
Хүснэгт 52. Сарлагийн хөөврийн борлуулалт       148
Хүснэгт 53. Нэг өрхийн сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж буй дундаж хэмжээ    150
Хүснэгт 54. Борлуулсан сүү, сүүн бүтээгдэхүүний дундаж үнэ, төгрөг   152
Хүснэгт 55. Үйлдвэрлэгчийн үнэ, зах зээлийн дундаж үнийн харьцуулалт       152
Хүснэгт 56. Нэг өрхийн зах зээлд нийлүүлж буй арьс, ширний дундаж хэмжээ 153
График 1. Өрхийн гишүүдийн ам бүлийн тоо, хувиар (n=2080)   41
График 2. Өрхийн тэргүүний хүйс, хувиар   График 3. Өрхийн тэргүүний нас, хувиар 41
График 4. Өрхийн тэргүүлэгчийн хүйс, насны бүлгээр (n=2080) 41
График 5. Судалгаанд хамрагдсан өрхийн бүтэц, (n=2080)        42
График 6. Туслах малчин авч ажиллуулах байдал, малын тооны бүлгээр (n=2080)    43
График 7. Сүргийн бүтэц, улсын дунджаар           43
График 8. Малын тоо, төслийн зорилтот бүлгээр, улсын дундажтай харьцуулсан хувь (зорилтот 1 сумд n=890, зорилтот 2 сумд n=500, төслийн бус сум n=690)  44
График 9. Малчин өрхийн эзэмшиж буй гэр ахуйн хэрэглэл, хувиар, зорилтот бүлгээр         46
График 10. Малчин өрхийн эзэмшиж буй машин тоног төхөөрөмж, зорилтот бүлгээр 47
График 11. Мал аж ахуй, тариалангийн хэрэгсэл, зорилтот бүлгээр     47
График 12. Өрхийн мал аж ахуйн бус орлого, зорилтот бүлгээр 48
График 13. Өрхийн жилийн нийт зарлагын хэмжээ, зорилтот сумдаар 48
График 14. Өрхийн зээл авсан хувь, зорилтот бүлгээр   49
График 15. Хаанаас зээл авсан, хувиар, (n=2080)            49
График 16. Зээлийн зориулалт, хувиар, (n=2080) 49
График 17. Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдал, зорилтот бүлгээр   50
График 18. Нэг өрхөд ногдох утасны төрөл, хувиар         51
График 19. Нэг өрхийн утасны төрөл, хувиар       51
График 20. Интернэт ашиглалт, хувиар     52
График 21. Ашигласан эсвэл хүлээн авсан үйлчилгээ, хувиар   52
График 22. Малын гаралтай цахим хэрэглээ, хувиар, зорилтот сумдаар          53
График 23. Малын цахим ээмэг /чип/ ашигладаг өрхийн эзлэх хувь, зорилтот сумдаар         54
График 24. ХАА-н байгууллагын гишүүнчлэл, зорилтот бүлгээр 55
График 25. ХАА-н байгууллагын төрөл             График 26. Байгуулагдсан он (хувиар (n=358))          55
График 27. Сард төлж буй хураамж (n=154)  График 28. Авсан ноогдол ашиг (n=18)  56
График 29. Төсөлд хамрагдсан байдал, (n=76)   График 30. Хамрагдсан он, тоогоор (n=76) 58
График 31. Төсөлд хамрагдсан байдал, зорилтот сумдаар, (n=76)        58
График 32. Малчдын мал аж ахуйгаас бусад төрлийн орлогын эх үүсвэр, хувиар, n=2080    60
График 33. Өрхийн үйлдвэрлэлд гарсан өөрчлөлт, хувиар, (n=2080)    60
График 34. Бүтээгдэхүүн борлуулалтын өөрчлөлт, хувиар, n=2080       61
График 35. Мал аж ахуйн бүтээгдэхүүнээс олох орлогод гарсан өөрчлөлт, малын тооны бүлгээр, (n=2080)         61
График 36. Өрхийн орлого, зарлагад гарсан өөрчлөлт, хувиар, (n=2080)         62
График 37. Нийт малд үүлдрийн малын эзлэх дундаж хувь       64
График 38. Нийт малд эзлэх үүлдрийн малын эзлэх дундаж хувь         65
График 39. Эцэг малаа хаанаас авсан бэ?, нийт сүргийн хувьд, дүнд эзлэх хувиар   68
График 40. Буур хаанаас авсан вэ?, дүнд эзлэх хувиар  69
График 41. Ямар үүлдрийн буур тавьсан вэ?, Нийт өрхөд эзлэх хувь, тэмээний үүлдрээр    69
График 42. Азарга хаанаас авсан бэ? (дүнд эзлэх хувиар)         70
График 43. Бух хаанаас авсан бэ? (дүнд эзлэх хувиар)  71
График 44. Хуц хаанаас авсан бэ? (дүнд эзлэх хувиар)  72
График 45. Ухна хаанаас авсан бэ? (дүнд эзлэх хувиар) 73
График 46. Монгол үүлдрийн хээлтүүлэгч тавьсан өрхийн хувь, малын төрлөөр         74
График 47. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо      75
График 48. Адуун сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн хувиар (1482 өрх) 75
График 49. Үхэр сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн хувиар (1377 өрх)   76
График 50. Хонин сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн хувиар (1768 өрх) 76
График 51. Ямаан сүргийн бүтэц, хээлтэгч, хээлтүүлэгчийн хувиар (1781өрх) 76
График 52. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор ханддаг субъект, нийт өрхөд эзлэх хувиар, давхардсан дүнгээр 78
График 53 Сумын мал үржүүлэг, технологийн нэгжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэл, өрхөд эзлэх хувь, давхардсан тоогоор    79
График 54. Мал сүрэгт үзлэг, ангилалт хийсэн байдал   81
График 55. Малаа заазлахдаа ихэвчлэн тавьдаг шалгуурууд, хариултад эзлэх хувиар         82
График 56. Заазласан малын дундаж нас 82
График 57. Заазласан малын дундаж нас, сумын төрлөөр         83
График 58. Малчдын малын тэжээл, тэжээлийн тухай мэдлэгийн нэгдсэн үнэлгээ     84
График 59. Малын тэжээл, тэжээллэгийн ерөнхий мэдлэгийн үнэлгээ 85
График 60. Эм, хээлтэй, хөхүүл хонины тэжээллэгийн тухай мэдлэгийн үнэлгээ        86
График 61. Үнээний тэжээллэгийн тухай мэдлэгийн үнэлгээ      86
График 62. Хуц, бухын тэжээллэгийн тухай мэдлэгийн үнэлгээ 87
График 63. Төл малын тэжээллэгийн тухай мэдлэгийн үнэлгээ 87
График 64. Мал бордох тухай мэдлэгийн үнэлгээ 88
График 65. Малаа нэмэлт тэжээлээр тэжээх шалтгаан, өрхөд хувиар  88
График 66. Тэжээл бэлтгэсэн өрхийн хувь, тэжээлийн төрлөөр 89
График 67. Бэлтгэсэн тэжээлийн хүрэлцээ, шаардагдах тэжээлд эзлэх хувиар          92
График 68. Солилцлын энергиэр тооцсон бэлтгэсэн тэжээлийн шаардагдах тэжээлд эзлэх хувь, малын тоогоор           92
График 69. Малын эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан байдал, хувиар   98
График 70 . Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан байдал, төслийн зорилтот сумдаар    99
График 71. Малчдаас 2020 онд мал эмнэлгийн үйлчилгээнд гаргасан дундаж зардал, мян төг        100
График 72. Малын эмч жилд дунджаар малчин өрхөд очсон байдал, хувиар  100
График 73. Малын эрүүл мэндийн дэвтэр ашигладаг эсэх         101
График 74. Малын эрүүл мэндийн үйлчилгээг тэмдэглэсэн байдал, (нийт сум нэгтгэсэн дүн)           101
График 75. Малын эрүүл мэндийн дэвтэрт үйлчилгээг тэмдэглэсэн байдал, төслийн сумдаар         102
График 76. Малаа вакцинжуулалтад хамруулсан байдал           102
График 77. Вакцин тарьсан хүмүүсийн мэргэжлийн ялгаа          103
График 78. Вакцин тарьсан хүмүүсийн мэргэжлийн ялгаа, төслийн сумдаар   104
График 79.  Малчдын худалдан авч хэрэглэсэн эм, бэлдмэлүүд (2020 он), хувиар     105
График 80. Малчдын түгээмэл хэрэглэдэг эм тариа, хувиар       106
График 81. Малын эмийг худалдан авсан эх үүсвэр, хувиар      106
График 82. Халдваргүйжүүлэлтэд хамрагдсан байдал, сум тус бүрээр (%)     107
График 83. Халдваргүйжүүлэлт хийгээгүй шалтгаанууд, хувиар 107
График 84. Халдваргүйжүүлэлт хийсэн хүний мэргэжлийн байдал, хувиар      108
График 85. Халдваргүйжүүлэлт хийсэн арга зам  109
График 86. Малын эрүүл мэндийн мэдээллийг авдаг эх сурвалж, хувиар        109
График 87. Малчдын өгүүлэмжээр малын өвчний нэр, өвчилсөн малын тоо (Халдварт болон зооноз өвчин) 110
График 88. Халдварт өвчний гаралтын судалгаа,   (2019, 2020 онтой харьцуулсан байдал) 111
График 89. Малчдын өгүүлэмжээр малын өвчний нэр, өвчилсөн малын тоо (Халдваргүй, паразит болон эндемик өвчин)          112
График 90. Малын зүй бус хорогдол          113
График 91. Сэг, зэм устгасан байдал, хувиар       114
График 92. Сэг, зэм устгасан байдал, төслийн сумдаар 114
График 93. Мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах малчдын санал     115
График 94. Мал эмнэлгийн үйл ажиллагаанд өгч буй малчдын үнэлгээ           115
График 95. Малын эрүүл мэндийн талаарх малчдын мэдлэгийн үнэлгээ (малчдын үнэлгээ) 116
График 96. Мал эмнэлгийн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч,  (нас, хүйсийн ангиллаар)     118
График 97. Хувийн малын эмч нарын хариуцдаг малын тоо       119
График 98. МЭҮН-ийн жилийн дундаж орлого, мянган төгрөгөөр           119
График 99. МЭҮН-ийн жилийн дундаж зардал, мянган төгрөгөөр          120
График 100. Эмчилгээний тайлан бичилт, хадгалалт (хувийн малын эмч)       120
График 101. Малын эмч нар өөрсдийн ур чадварыг үнэлсэн нь, (хувиар)        121
График 102. Төрийн малын эмч нар 2020 онд сургалтад хамрагдсан байдал, хувиар 122
График 103. Хувийн малын эмч нар 2020 онд сургалтад хамрагдсан байдал, хувиар 123
График 104.  2020 онд зохиогдсон сургалтын хэлбэр, хувиар    123
График 105. Сургалтад хамрагдаж ур чадвараа дээшлүүлсэнээр гарсан эерэг өөрчлөлт, хувиар    124
График 106. Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын илүү гүнзгийрүүлэн сурахаар санал болгож байгаа сургалтын чиглэл    125
График 107. Малын эмч нар малчин өрхөд үйлчилгээ үзүүлэхээр очдог давтамж (хувиар)   126
График 108. Малын эмч нь малчин өрхийн малд үзүүлсэн үйлчилгээний төрөл          126
График 109. 2020 онд тандалт судалгаанд оролцсон байдал    127
График 110. Тандалт судалгааны өгөгдлийн бааз           127
График 111. Өгөгдлийн санд байгаа мэдээлэл     128
График 112. Тандалт судалгааг сайжруулах талаар малын эмч нарын санал 129
График 113. МЭМНС-ийн ашиглалт           130
График 114. МЭМНС-ийг ашигласнаар гарсан эерэг өөрчлөлт  131
График 115. МЭМНС-ийг ашиглахад учирч байгаа бэрхшээл    132
График 116. МЭМНС-д нэмэх мэдээллийн санал 133
График 117. Малын эмч нарын ур чадвараа дээшлүүлэхэд хэрэгтэй байгаа дэмжлэг 134
График 118. Шүдлэн хонь, ямааны амьдын дундаж жин, кг        137
График 119. Шүдлэн хонины амьдын жинг тохируулан тооцсон Монгол үүлдрийн хонины жинтэй харьцуулсан байдал 138
График 120. Шүдлэн ямааны амьдын жинг тохируулан тооцсон Монгол үүлдрийн ямааны жинтэй харьцуулсан байдал 139
График 121. Уламжлалт мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн нэг үнээний жилийн дундаж сүүний гарцыг Монгол үүлдрийн үнээний тодорхойлолт болон ҮСХ-ний тооцоотой харьцуулсан байдал, литр       140
График 122. Бодын сүүний жилийн дундаж гарц, литр    141
График 123. Богийн сүүний жилийн дундаж гарц, литр    141
График 124. Амьдаар борлуулсан малын үнэ тогтох хэлбэр      144
График 125. Махны үнээ тогтоох хэлбэр   146
График 126. Ноос, ноолуур дундаж гарц, граммаар         147
График 127. Ноос, ноолуурын зах зээлд нийлүүлж буй хувь      149
График 128. Ноос, ноолуурын үнэ тогтох байдал, хувиар           149
График 129. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлж буй хувь    150
График 130. Сүүний үнэ тогтох байдал      151
График 131. Сүүн бүтээгдэхүүний үнэ тогтох байдал      151
График 132. Сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулснаас олсон дундаж орлого, мянган төгрөг       153
График 133. Борлуулсан арьс, ширний дундаж үнэ, төгрөг         153
График 134. Арьс ширний үнэ үнэ тогтох байдал 154
График 135. Арьс, шир борлуулснаас олсон дундаж орлого, мянган төгрөг     154
График 136. Мал, махны борлуулалтын суваг, хариултад эзлэх хувиар           155
График 137. Сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын суваг, хариултад эзлэх хувиар 158
График 138. Бодын ширний борлуулалтын суваг, хариултад эзлэх хувиар      159
График 139. Богийн арьс нэхийний борлуулалтын суваг, хариултад эзлэх хувиар     160
График 140. Гэрээгээр хийсэн борлуулалтын тооны нийт борлуулалтын тоонд хувь, бүтээгдэхүүний төрлөөр          160
График 141. Хугацаатай хийсэн гэрээний дундаж хугацаа, сараар        162
График 142. Мал, махаа борлуулсан газар, хариултад эзлэх хувиар    162
График 143. Сүү, сүүн бүтээгдэхүүнээ борлуулсан газар, хариултад эзлэх хувиар     163
График 144. Бодын арьс, ширээ борлуулсан газар, хариултад эзлэх хувиар   163
График 145. Богийн арьс, нэхийгээ борлуулсан газар, хариултад эзлэх хувиар          164
График 146. Нэг өрхийн мал аж ахуйгаас орж буй дундаж орлого, мянган төгрөг        164
График 147. Өрхийн мал аж ахуйн дундаж орлого, малын тооны хамаарал     165
График 148. Судалгаанд оролцогчдын нас           График 149. Боловсролын түвшин 166
График 150. Өрхийн сарын дундаж орлого           166
График 151. Махаа бэлтгэх хэмжээ                  График 152. Мах худалдан авдаг байршил    167
График 153. Мах худалдан авахдаа тавьдаг шалгуур     167
График 154. Махны гарал үүслийг шалгадаг эсэх 168
График 155. Хэрэглэдэг сүүний төрөл  График 156. Хэрэглэдэг сүүн бүтээгдэхүүний төрөл  168
График 157. Сүү, сүүн бүтээгдэхүүн авахдаа тавьдаг шалгуур  169
График 158. Сүү, сүүн бүтээгдэхүүний гарал үүслийг шалгах байдал   169

Жишээ  1. Цахим ээмэг        54
Жишээ  2. Цахим ээмэг        54
Жишээ  3. Цахим ээмэг        54
Жишээ  4. Малчдын хоршооны үйл ажиллагаа ба хураамж        56
Жишээ  5. Малчдын хоршооны үйл ажиллагаа ба хураамж        56
Жишээ  6. Малчдын хоршооны гишүүнчлэл ба зарчим    56
Жишээ  7. Хоршоо, компаниудын малын үүлдэр сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд   68
Жишээ  8. Фермерүүд малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр        81
Жишээ  9. Малчид малын тэжээл бэлтгэх байдал           90
Жишээ  10. Фермерүүдийн малын тэжээл бэлтгэх байдал         90
Жишээ  11. Малын тэжээл тариалж буй шалтгаан           93
Жишээ  12. Малчдын тэжээлийн талаарх ойлголт мэдлэг          94
Жишээ  13. Малын тэжээлийн эрэлт хэрэгцээ      94
Жишээ  14. Малын тэжээлийн үнэ ба ашиг           95
Жишээ  15. Малын тэжээл тариалахад тулгарч буй бэрхшээлүүд         96
Жишээ  16. Мал шахан бордох ажиллагаанд тэжээл хэрэглэх нь          97
Жишээ  17. Худалдаалагчид мах худалдан авах үйл явц           155
Жишээ  18. Боловсруулах үйлдвэр мах худалдан авах үйл явц 156
Жишээ  19. Малын гарал үүслийг баталгаажуулах байдал         156
Жишээ  20. Бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын баталгааны талаар   157
Жишээ  21. Сүүний фермерийн борлуулалт         158
Жишээ  22. Мах худалдаалах гэрээ           161

Зураг 1. Судалгаанд хамрагдсан сумдын байршил         36
Зураг 2. Сургалтын үйл явц 37
Зураг 3. Мэдээлэл цуглуулалтын үйл явц 38
Зураг 4. ХАА-н орлогын бууралтын хувь, мөн дээрх судалгаа, хуудас 14         63

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
SICA_LCP_Final_report_MGL_20210920.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай