image description

Авлигын талаарх олон нийтийн ойлгот мэдлэг тогтоох судалгаа 2018

Үнэгүй
The Asia FoundationСант Марал Сан
Энэ нь STEPS төслийн хүрээнд хийгдэж буй гурав дах удаагийн судалгаа юм. Судалгаа нь нотолгоонд суурилсан өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулах, мэдээлэл цуглуулах болон хөтөлбөрийн хэрэгжилтийн үе шатанд гарч буй өөрчлөлтийг харуулах нэг арга хэрэгсэл болж өгдөг. SPEAK судалгаа нь олон нийт, хувийн болон иргэний нийгмийн байгууллагуудад өргөн хүрээнд түгээгддэг бөгөөд ил тод байдал, хариуцлага болон авлигын талаар олон нийтийн хэлэлцүүлгийг идэвхжүүлдэг. Судалгааг урт хугацааны турш явуулах нь авлигын ойлголт болон хандлагын урт хугацааны өөрчлөлт, чиг хандлагыг олж харахад тусладаг. Түүнчлэн, SPEAK судалгааг бизнесийн салбар дахь авлигын талаарх ойлголтын олж авах зорилготой Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал (STOPP) судалгаа дагалддаг. Эдгээр болон бусад судалгааны нийт үр дүн нь Монгол дахь авлигын нөхцөл байдлын өргөн дүр зургийг харуулдаг.

Судалгааны мэдээлэл

Судалгааны агуулга

Азийн сан Сант-Марал сантай хамтран Авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) арван ес дэх удаагийн судалгааг аймаг, сум болон нийслэл Улаанбаатар хотын иргэдийн дунд 2018 оны 3-4 дүгээр сард явууллаа. 2006 оны 3-р сараас хойш судалгаагаар нэлээд хэмжээний мэдээлэл цугларсан ба цаг хугацааны явцад иргэдийн үзэл бодол, авлигатай холбоотой туршлага өөрчлөгдсөн өвөрмөц дүр зургийг харуулж байна. Энэхүү судалгаа нь авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын талаарх олон нийтийн хандлагын өөрчлөлт болон өрхийн түвшин дэх авлигын тохиолдлыг үнэлэх, мөн төр, засгийн авлигатай тэмцэх шинэтгэлийн ахиц дэвшлийг үнэлэх зорилгоор хийгддэг билээ. Энэхүү жил бүрийн судалгаагаар бид Монгол Улсад тулгарч буй гол асуудлын талаар илүү гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ Монголын засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо цаашид хөгжүүлэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр оруулахыг хичээдэг. Энэхүү судалгаа нь Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн (STEPS) салшгүй нэг хэсэг юм. Тус судалгаа нь хээл хахууль, их авлига, засгийн газрын байгууллагуудын талаарх олон нийтийн ойлголт болон хандлагыг харуулдаг бөгөөд өрх айлын өдөр тутмын амьдралд тохиолдож буй жижиг авлигын тохиолдлыг хэмждэг.
Агуулга
Хүснэгт дүрсийн жагсаалт................................................................................II
Оршил................................................................................................................VII
Судалгааны гол үр дүн ................................................................................... VIII
1. Монгол Улсад тулгарч буй гол асуудлууд............................................12
2. Авлигын талаарх ойлголт......................................................................18
3. Авлигын түвшин......................................................................................26
4. Авлигатай тэмцэхэд оролцогч талууд ..................................................32
5. Засгийн газрын авлигатай тэмцэх ажлын үнэлгээ..............................36
6. Авлигатай тэмцэх газар.........................................................................44
7. Авлигад хамгийн их автсан салбар, байгууллага................................52
8. Дээд түвшний авлига (их авлига) .........................................................56
9. Авлигын нөлөө........................................................................................60
10. Авлигын эсрэг хариу үйлдэл .................................................................68
11. Хэвлэл мэдээлэл ....................................................................................74
12. Зарим үр дүнгүүд хүйсээр .....................................................................78
13. Хүн ам зүй...............................................................................................84
ХАВСРАЛТ: СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ.............................................................86

Судалгааны файлууд

Файлын нэрҮзэх / Татах
SPEAK_survey_2018_mn.pdf Үзэх Татах

{$comments.length$} Сэтгэгдэл

  • image description

Сэтгэгдэл бичих

Нэвтрэх эсвэл бүртгүүлэх шаардлагатай