Нийслэлийн ёс зүйн хороодын үйл ажиллагаа, зөрчил шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ
ҮнэгүйСудалгааны баг кейс судалгааны арга болон баримт бичигт дүн шинжилгээ хийх, харьцуулалт, ярилцлага, математик статистикийн аргыг ашиглаж энэхүү судалгааны үр дүнг боловсруулав.
Судалгааны явцад ёс зүйн хорооны дүгнэлт, томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрт дүн шинжилгээ хийж, ёс зүйн хорооны гишүүдтэй ярилцлага хийн шийдвэрлэсэн зөрчлийн агуулга, төрөл, шийдвэрлэлтийн байдалд математик, статистикийн аргыг ашиглан шинжилгээ хийсэн болно.
Тухайлбал, судалгааны багаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, зарим дүүргийн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, мөн Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлийн холбогдох нийт 10 албан хаагчтай ярилцлага хийсэн.
Мөн Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөлд ирсэн төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх 2016, 2017, 2018 оны II улирлын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн болно.

Судалгааны мэдээлэл
- Ангилал:Хүн ам
- Хамрах хүрээ:
- Нийтлэгдсэн он:2018
- Хуудасны тоо:22
- Түлхүүр үг:ёс зүй эрх зүйн зохицуулалт төрийн албан хаагч
- Үзсэн:1633
Судалгааны агуулга
Зорилго:
Нийслэлийн хэмжээн дэх төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээлэл, зөрчлийн агуулга, түүнийг шийдвэрлэж буй байдалд дүн шинжилгээ хийж, ёс зүйн хороодын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал дэвшүүлж, зөвлөмж боловсруулахад оршино.
Зорилт:
Дээрх зорилгын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:
• Төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл, түүний хэрэгжилтийг хангах асуудал үндэсний хууль тогтоомжид тусгагдсан байдлыг судлах;
• Ёс зүйн хороонд гаргасан гомдол, мэдээлэл, түүний агуулга, төрөл, шийдвэрлэлтийг судлах;
• Гомдол, мэдээлэлд холбогдох төрийн албан хаагчийн албан тушаал, ажил үүргийн хуваарийг судлах;
• Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэж буй сахилгын шийтгэл, түүний төрөл хэлбэр, сахилгын шийтгэл ногдуулсан байдлыг судлах;
• Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх гомдлыг хянан шийдвэрлэсэн ёс зүйн хорооны дүгнэлт, томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон бусад холбогдох асуудалд дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Судалгааны үр дүнгийн ашиглалт:
Судалгааны үр дүнд тайлан гарах бөгөөд тайланд тусгагдсан судалгааны үр дүнгээр Нийслэлийн хэмжээний Ёс зүйн хороодын гишүүдэд сургалт зохион байгуулах, дэвшүүлсэн саналыг Төрийн албаны зөвлөл, холбогдох байгууллагад хүргүүлэх, зөвлөмжийг Нийслэлийн Ёс зүйн хороод үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх байдлаар судалгааны үр дүн ашиглагдана.

АГУУЛГА
Удиртгал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 3
1. Төрийн албан хаагчид холбогдох гомдол, мэдээлэл, ёс зүйн зөрчлийн агуулга, төрөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4
2. Төрийн албан хаагчдаас ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага хүлээлгэж буй эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт . . . . 11
3. Нийслэлийн ёс зүйн хороодын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт . . . . . . . 16
Дүгнэлт, санал, зөвлөмж . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 20
Ашигласан материал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 22

Судалгааны файлууд